Шангри Ла молл, Нарантуул ОУХТ, Барс хүнсний зах, UBH центр, Бишрэлт групп ХХК, Дүнжингарав, 100 айлын барилгын материалын зах, Алтжин бөмбөгөр, Шөнийн зах зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй ААН-ийн төлөөлөл МҮХАҮТ-д цуглажээ.

Тэд COVID-19 вирусээс үүдэлтэй нөхцөл байдал түрээслүүлэгчдэд хэрхэн нөлөөлөх, цаашид хэрхэх талаар ярилцаж, саналаа хуваалцсан байна.

Хорио цээрийн энэ нөхцөлд хамгийн их шахалтад өртөж, төр засаг болон түрээслэгчдийн зүгээс төлбөрөө бууруул, чөлөөл гэх шаардлагад байнга өртөж байгаа тэд бизнесээ хамгаалж үлдэхийн тулд багагүй бэрхшээлтэй тулгардаг гэв. Тиймээс зөвхөн түрээслүүлэгчдэд ачааны хүндийг үүрүүлэлгүй, төр засгийн зүгээс ч холбогдох татварыг бууруулж, хүндрэлийг хамтдаа давах нь зөв гэж үзэж байна.

Ихэнх түрээслүүлэгч үнээ 20-50 хувь бууруулаад байгаа ч НӨАТ, Үл хөдлөх хөрөнгийн татвар, дулаан, цахилгааны төлбөр (ААН-д өндөр тарифаар бодогддог), газрын түрээс, ажилчдын нийгмийн даатгал гээд зайлшгүй төлөх шаардлагатай татварууд хэвээрээ байна.

Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн дамжуулах гэхээсээ хамгийн оновчтой шийдлийг шууд санал болгож, шуурхай шийдвэрлүүлэхээр таван хүнтэй ажлын хэсэг байгуулж, асуудлыг холбогдох газруудаар яаралтай хэлэлцүүлэхээр болжээ. 

http://gogo.mn/ Б.ЧИМЭГ


Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here