Фантастик Продакшны 10-н жилийн ой, SKYtel group-ын 20-н жилийн ойг тохиолдуулан бүтээсэн 37-р ТОЧКА ОАУСКиноны II -20 ангит кино үзэгчдэд амжилттай хүрчээ. Уг уран сайхны киноны болон Коронавирус халдварт өвчнөөс Монгол улс урьдчилан сэргийлж байгаа талаар Фантастик Продакшны хамт олон сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэдний Лайвын ярианаас бичлээ.
Фантастик Продакшн: Сайн байцгаана уу? Манай бүсгүйчүүд сайхан баярлацгаасан уу? Бүх сайхан бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндийг хүргэе.
Бидний уран бүтээлийг дэмжин үзсэн нийт үзэгчиддээ баярлалаа гэж хэлье. Манай хамт олон Монголдоо анх удаа нэг ангийн бүрэн хэмжээний хоёр бүлэг уран бүтээл хийхийг зорьсон. Бид нэлээд их цаг хугацаа, хөдөлмөр, хөлсөө шингээж, нэг томхон уран бүтээлтэй боллоо. Уран бүтээл маань хоёр бүлэгтэй. Нэг дэхь бүлэг нь 10 ангитай, хоёр дахь бүлэг нь мөн 10 ангитай. Бид чадах чинээгээрээ ажилласан. Бүх үзэгчиддээ баярлалаа.
Та бүхний дэмжлэгтэйгээр бид нэг дор маш их үзэгчдийг хамруулж чадлаа. Энэ бол Скайтел компанийн болон бидний уран бүтээлийн түүхэнд анх удаа сериал хийж үзлээ. Сериалийн албан ёсны трейлерийг хүргэж байна.
#Fantastic_Production_10th_anniversary
#SKYtel_Group_20th_anniversary
#Red_Point_media
#Unet_Production
#Sky_media
#Sky_Go_app
#NTV
#StarTv -ээр цацаж, үзэгчдэд хүрлээ. Багийн ажил маш сайн байсан учир маш олон үзэгчдийг хамарч чадлаа. Мөн Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тува зэрэг маш олон үзэгчдийг хамарсан. Кино группийн хамт олны өмнөөс үзэгч та бүхэндээ маш их баярлалаа.
Төгсгөлийн бүрэн хэмжээний уран сайхны кино байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Удахгүй та бүхэнд уран сайхны төгсгөлийн киноны товыг хэлэх болно.
Харин дэлхийд тархаад байгаа Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд манайхан өглөө босч, гар хуруугаа сайн угааж, өөрсдийгөө энэхүү халдварт өвчнөөс хамгаалах хэрэгтэй. Энэ өвчнөөс биднийг хамгаалахын тулд мэсэжээр ч их дарамталлаа. Дархлаагаа сайжруулахын тулд бүгдээрээ сайхан инээцгээе.
Дэлхий дахиныг цочроож байгаа Ковид-19 Монгол улсад тархаагүйд монголчууд сэтгэл дүүрэн байна. Одоогийн байдлаар Монголд энэ өвчин гараагүй байгаа. ЭМЯ, тусгай албад, төрийн байгууллагууд маш сайн ажиллаж байна.
Та бүхэн амьдралынхаа хэвшлийг өөрчилж байгаасай гэж хүсч байна. Энэ өвчин тархсан байдлын мэдээг харахад, дэлхийн олон орнууд улайссан байгаа бол монголчууд ганцхан улайсаагүй торойгоод үлдсэн байна. Аюулт өвчнөөс үр хүүхэд, найз нөхөд, гэр бүлээ хамгаалж, ариун цэвэр сайн сахиарай.
Үзэгч та бүхэнд ажлын амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. Төгсгөлийн нэг ангит кионгоор уулзцгаая. Маскаа зүүцгээе. Маскаа зүүцгээе.
www.ardnews.mn Б.БАЯРМАА