Бүсгүй хүн хаанаас ургасан цэцэг юм бол?
Бүсгүй хүн юунаас дэлбээлсэн хайр юм бол?
Бүсгүй хүн, бүсгүй хүнээсээ ургасан цэцэг, дэлбээлсэн хайр байх. Үгүй ээ, бүсгүй хүн өөрөө бүх хайрын эхлэл, эргэх хорвоогийн ундарга байх. Эмэгтэй хүний намуухан эгшиглэх бүүвэйн дууны эгшиг бүрээс уянгалж, ээж хүн бүхний хайр шингээсэн харц бүрээр тэтгэгдэж, эмэгтэй хүн бүхний гэгээ цацрам хайраар ивээгдсэн бүхнээс бид эхэлдэг. Биднийг тэд эхлүүлдэг.
Биднийг ээж хүн хамгийн энэрэнгүй ая эгшгээр хөглөж, хайр дүүрэн үгс бүрээр хучиж, халуун тэврэлт шиг харцаар энхрийлж, хэцүү бүхнийг сөрөх хүчийг энгийн нэг үгээрээ илэрхийлж чадах тийм л эгэлгүй хайраар эхлүүлдэг.
Эхлэл болсон эмэгтэй хүнийг бид эргээд тэтгэх ухаанаар хайрлаж, эхлэлээ хүндлэх ухамсраар дээдэлж, амьдрал үргэлжлүүлэх ариун бүхнийг нь хүндэлж, бид тэднийг зүгээр л байгаа бүхнийх төлөө хайрлах хэрэгтэй.
Хайр дүүрэн дэлхийг хамтдаа бүтээж, хамгийн сайхан цэцэгсийг хайраар ивээж хорвоо дэлхийг хамгийн сайхнаар бүтээе!
Ариун гэгээн бүхний эх ундарга эмэгтэй хүн бүхэнд “Эмэгтэйчүүдийн баяр”-н мэнд хүргэе!
Дурсах бүрт сэтгэлд нар мандуулах ээж бүхэнд “Эмэгтэйчүүдийн баяр”-н мэнд хүргэе
Ингээд та бүхэндээ хайр мэдрүүлэм богино хэмжээний бичлэгүүдийг хүргэж байна.
1. Ая эгшиг нь хайр мэдрүүлэх “Бүүвэйн дуу”-г хүүхэдтэйгээ хамтдаа сонсоорой.
2. Бяцхан үрс ээжийгээ хайж олж буй бичлэг энэ өдөр таньд хайр мэдрүүлэх нь лавтай.
3. Хүүхэд бүхний хүсэл мөрөөдөлтэй.
https://www.youtube.com/watch?v=P1NvQn4iJsI&feature=emb_logo