Налайх дүүргийн тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Д.Наянбаяртай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан өвөлжиж байна уу? Ажил сайн уу?

-Сайхан та сайхан өвөлжих байна уу? Ажил сайн байна уу?

Сүүлийн жилүүдэд Налайх дүүргийн бүтээн байгуулалт тэр дундаа Хот тохижилтын салбарт томоохон өөрчлөлтүүд гарсан. Налайхын хогтой холбоотой асуудлууд бүрэн шийдвэрлэх шатандаа орж байна гэж үзэж болохоор байна. Ер нь байгууллагаа товчхон танилцуулаач?

-Налайх дүүрэгт үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 албан хаагчидтай байгууллага. Нэгдүгээр чиглэл нь айл өрхүүдэд хог тээврийн үйлчилгээг үзүүлдэг.

Хоёрдугаарт нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг. Гуравдугаарт дүүргийн төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Дөрөвдүгээрт тохижилтын ажлуудыг хариуцдаг байгууллага байгаа.

2016 оноос хойш бол олон амжилтуудын ард гарлаа. Үүний жишээ бол 2019 онд нийслэлийн хэмжээнд хамгийн бага хог хаягдлын гомдол гарсан дүүрэг болсон. Манай байгууллагын хог сард 1 удаа ачаад байгаа ачилт бол хотын төвийн 6 дүүрэгт үлгэр жишээ болсон байна. Багануур бүр төгөлдөр болсон 14 хоногт 1 удаа хог ачдаг.

This image has an empty alt attribute; its file name is 21-4-1.jpg

Налайх дүүргийн төвлөрсөн хогийн цэгийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж дуулсан энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Бид бүхэн хуучин 3,2га хогийн цэг байсан газрыг 5,4га газар болгож нэмэгдүүлээд Техник эдийн засгийн үнэлгээ болоод байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. 2009 онд хуучин уурхайн нүх бүхий хаягдсан газрыг тухайн үеийн удирдлагууд газар зааж ТҮК-д шилжүүлсэн тэр үеэс хойш суурьшлын бүс тэлээд одоо бараг хил залгаа болчихсон. Ийм учраас байгаль орчны үнэлгээ хийлгэх нь маш зөв юм.

Энэ бохирдсон хогийн цэгийг нүүлгэх үү?, ямар хор хөнөөлтэй талаар энэ онд үнэлгээ гарна. Үүнээс урьтаж энэ хогийн цэгийг яаж ашиглахыг шийдээд, 2-р зэргийн хогийн цэг байх нь зөв юмаа гэж үзэж 2019 онд тодорхой хөрөнгө оруулалтыг шийдүүлэхээр анхааран камержуулалт, авто пүү, хашаалах бусад тоног төхөөрөмжийг шийдсэн.

2020 оны 1 дүгээр сарын 1-ээс манай ажилчид хогоо тооноор нь хэмжүүлээд цалингаа авдаг болохоор хогонд уралддаг болоод эхэлж байгаа. Гэх мэтчилэн хогийн цэгийн хөрөнгө оруулалт Налайх дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээнд асар том нөлөө үзүүлээд эхэлчихсэн. Одоо бид нар юу хийх гэж байгаа вэ? гэхээр агааржуулалтын хоолойнууд, мал бүхий бойн хогнуудыг ангилан ялгах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Хог боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой гэж дурдагдаж байсан. Энэ асуудал шийдэгдэх болов уу?

-2019 онд нэг гэрээг засаг даргын орлогч Х.Анхбаяр дарга батламжлан үзэглэсэн. Энэ ажил бол БНСУ-ын Чунчон хотын нэг тосгон хөдөлгөөнийхөн Налайх дүүргийн хог хаягдлын талд 3 жил хамтран ажиллахаар болсон. Эдгээр улсууд тархаад байгаа энэ айхтар өвчин дарагдахаар Налайх дүүрэгт ирж 3 жил ажиллах юм. Айл өрх албан байгууллага тус бүрт хогоо хэрхэн ангилан ялгах талаарх нөлөөллийн болоод бусад ажлуудыг хийж эхэлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 21-8.jpg

Энэ ангилан ялгалт өрхийн хэмжээнд хийгдээд, ангилан ялгах үйлдвэр байгуулж өгөхөөр БНХАУ-ын 4-н компани саналаа ирүүлсэн байгаа. Уг нь түлш эрчим хүчний яамнаас шатаах зуух буюу дахин боловсруулах үйлдвэртэй эрчим хүч гарган авах боломжийн талаар судлаж байсан юм.

1990 оноос хойш ард иргэд амжиргаагаа залгуулахын тулд өөрсдийн санаачлагаар газрын хөрсөн доогуур нүхлэсэн. Иймээс одоо байгаа хогийн цэг нь доогуураа битүү нүх, дээр нь үйлдвэрлэл явуулах боломжгүй болсон байдаг.

Энэ нөхцөл байдлыг ахин судлаж газар зохион байгуулалтын талаар ажил хэрэг болгохоор ярилцаж байна. Энэ жил манайх хогийн цэг дээр мод тарих гэж байна. Улс орны жишгээс дурдахад, хогийн цэгийг ангилаад, ялган боловсруулж, үлдсэнийг нь шороогоор хучаад мод тарьж уул толгод, тэр бүү хэл цэцэрлэгт хүрээлэн болгосон туршлага байдаг. Бидэнд тийм боломж бий.

2017 оноос хойш байгууллагын хүний нөөц хэр солигдож, байгууллага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Ажилд хүн авахад санхүүгийн хувьд таагүй нөхцөл байдал байсан. Нийгмийн даатгалд өртэй учраас банкны данснуудыг хаачихсан, банк итгэл хүлээлгэх боломжгүй байсан. Хэмнэлтийн горим, төсвөө нэмүүлэх, санхүүгийн зөв горим гээд олон аргаар цэгцэлж, жигдлэх ажил хийж, хэрэгжүүлж байгаа.

Жолооч нарын хийж байгаа ажилд хяналт тавьж, GPS автомашинд суурилуулж өгснөөр машин мөнгөний хогонд явахаа больсон. Хогийн цэг дээр очиж байгаа гүйцэтгэл GPS-ийн цаг минут, камерын цаг минут нийлэхээр жолооч нар ажил хийдүүлэх боломжгүй болж байгаа юм.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан биднийг №1-ээр дэмжиж, хот тохижилт, хог хаягдлын асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаа. Манай Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаас хамгийн их анхаарал хандуулдаг нь манай байгууллага юм уу гэж би боддог. Мэдээж, дүүргийн удирдлага маш сайн дэмжин ажиллаж байна.

Ийм сайн дэмжлэг, санхүүгийн зөв горимд тулгуурлж, нэг стандартад нийцүүлэн хог хаягдлыг энэ хавраас эхлэн орон сууцны айлуудаас ангилан авахаар бэлтгэж байна. Ажилчдынхаа нийгмийн асуудалд маш их анхаарч байна. Цалинг сүүлийн 3 жилд 25 хувиар нэмсэн байна.

Ажлын орчинг сайжруулах үүднээс амралтын өрөөг сайтар тохижуулсан. Өдөр тутмын мэдээ мэдээлэл үзэх, унших, хэвлэл, ном унших орчныг бүрдүүлэх ажлыг бид өөрсдөө бий болгож, өрөөндөө загас хүртэл дундаасаа авчихсан тэрийгээ хайрлаж орчноо сайтар тохижуулж байна. Мөн 7 хоногт 1 удаа зааланд тоглох ажлыг нэмэгдүүлсэн. Энэ нь санхүүгийн асуудал нь цэгцэрч байгаа учраас сэтгэл санаа нь хүртэл сайхан өөдрөг болж, ажил урагштай явж байна.

Одооны залуучууд болон дүүргийн иргэд маань ухамсар сайтай болж байна. Жишээ нь, хүйтэнд цас цэвэрлэж байгаа албан хаагчдад халуун аарц цайгаар дайлах, хогийг хогийн саванд хийж сурсан байна. Энэ нь бид бүхэн хийж байгаа зүйлээ бусдад сурталчилж чадаж байгаагийнх юм болов уу. Тэр битгий хэл хогийг нь ачих гээд очиход хоол хийж өгдөг айл байгаа шүү дээ.

За баярлалаа хотоо цэвэр цэмцгэр байлгах таны болон танай байгуулагын ажилд өндөр амжилт хүсье.

Ярилцсан www.tuuchee.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here