Сангийн яам шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед Засгийн газраас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар болоод байна.
Тухайлбал, коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эдийн засагт нөлөөлж буй учраас:
- Амны хаалтны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх
- Гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх буюу хойшлуулах
- Тээвэрлэлтээс маш их цаг хугацаа алдаж байгаа учир гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хөнгөвчилж өгөх
- Зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах
- Валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг гаргасан юм.

Эх сурвалж: Сангийн яам