“Үндэсний давхар даатгал” ХК, “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагатай хамтран малчдад нэгэн шинэ зээлийн шугам нээж өгөх шинэ ажил эхлүүллээ. Малын индексжүүлсэн даатгалдаа хамрагдсан малчин 1-ээс 3 сая хүртэлх төгрөгийн зээлийг гар утсаараа авах боломжтой болж байгаа юм.  Өнгөрсөн Баасан гарагт “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант, “Ард кредит” Банк бус санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар нар хамтын ажиллагааны гэрээндээ гарын үсэг зурснаар хэрэглээний бичил зээлийн шугам Говь-Алтай, Баянхонгор, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг 5 аймагт нээгдлээ.

“Үндэсний давхар даатгал” ХК-иас санаачилсан энэхүү зээлийн үйлчилгээний гол шалгуур нь  малын индексжүүлсэн даатгалд малаа 500 мянгаас дээш төгрөгөөр даатгуулсан малчин гар утсандаа ARD апплейкшн татаж авснаар малынхаа бэлчээр дээрээс зээл авах боломжтой болж байгаа юм. Дашрамд дурдахад Малын индексжүүлсэн даатгалын хугацааг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here