Шенгений визийн журамд оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам төлөөлөн олгодог Шенгений оронд Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар /Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани/90-ээс доош хоног зорчих визийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210 хаягт байрлах DHL-ийн байр буюу VFS Global Mongolia компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна.

Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90-ээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой ажээ.

Түүнчлэн визийн зарим хураамж нэмэгдсэн байна.

Визийн хураамж:

 Өмнө нь2020-02-02-ноос
Визийн хураамж /12-оос дээш насны иргэд/60 евро80 евро
Визийн хураамж /6- 12 насны иргэд/35 евро40 евро
Визийн хураамж /0- 6 насны иргэд/хураамжгүйхураамжгүй
Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж19.6 евро19.6 евро

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here