Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн сард танилцуулсан юм.

Тэрбээр тус төсөлд Агаарын дүүжин тээвэр багтсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сард ажлыг эхлүүлж, 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэлийг ашиглалтад оруулах тухай хэлж байв.

Гэвч Агаарын дүүжин тээврийг “хувийн компанийн төслийн шахаа. Агаарын такси нь Оюуны Ундраа группийн төсөл байжээ” гэсэн мэдээлэл цахим орчинд таржээ.

Энэ талаар нийслэлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Өмнө нь 2014 онд Оюуны ундраа групп Зайсан орчимд аялал жуулчлалын чиглэлээр тийм төсөл танилцуулж байсан ч тэр нь одоо бидний танилцуулаад буй Агаарын такси төсөлд огт хамаагүй бөгөөд зориулалт нь өөр.

Учир нь Агаарын такси төсөл бол нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах зориулалттайгаас гадна чиглэл нь ч өөр буюу Долоон буудал, Баянхошуу чиглэлтэй. Харин Оюуны ундраа группийн төсөл нь аялал жуулчлалын бүсэд агаарын дүүжин тээвэр татахаар зориулж байсан.

Тэр төсөл нь одоо огт явагдаагүй бөгөөд зогссон. 

Өнөөдрийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх Агаарын такси төслийг Францын компани хариуцаж хийнэ” гэлээ.

IKON.MN, Г.ӨЛЗИЙХУТАГ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here