“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр олны танил болсон, жүжигчин А.Алтанхуяг төрсөн өдрөөр нь ээждээ байр бэлэглэжээ.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсандаа нийтлэхдээ “Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Миний хамгийн жаргалтай өдөр байлаа. Үр хүүхдийнхээ төлөө хэзээ ч хувирахгүй хайраар хайрладаг цорын ганц үнэнч хайр ээжээс л гардаг юм билээ. Олон жилийн турш таныг байртай болгондоо гэж бодож явсан юм шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ” хэмээсэн.

Мөн бичлэгтээ “Би жүжигчин Алтанхуяг байна. Ариунцэцэгийн Алтанхуяг гэж ээжээрээ овоглодог. Энэ байранд би анх гал голомтоо бадраасан. 21 аймгаар тоглолт хийн, үр шимийг нь амсан, байр авснаа үргэлж боддог. Гурван хүүхдээ ганцаараа өсгөх гэж зүтгэсэн ээжээрээ маш их бахархдаг. Өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн ээждээ гурван хүү нь маш их баярладаг. Таныхаа ачийг бүрэн хариулж чадахгүй ч төрсөн өдрийг нь тохиолдуулан энэ байрыг танд бэлэглэж байна” гэжээ.

Түүний ээж “Ийм сайхан хүүгээрээ бахархаж байна. Мөрөөдөл минь биеллээ” хэмээв.

https://www.facebook.com/watch/?v=222868198745869

http://ardchilal.mn/ Г.ЖАРГАЛ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here