УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэрийг намын Хяналтын хорооноос гаргасан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгуулах тухай хүсэлт гаргасны дагуу, МАН-ын бүлэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн нэгдүгээр сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэр гарсны дараагийн ажлын өдөр буюу өнгөрсөн даваа гарагт УИХ-ын Тамгын газраас түүний туслахаар дамжуулан өрөөгөө суллаж өгөх шаардлага тавьжээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Ажлын албаны ажилтан Б.Эрдэнэбат “УИХ-ын Тамгын газраас Н.Номтойбаяр гишүүнийг өрөөгөө суллаж өгөхийг шаардлаа. Өрөөний үүдэн дэх хаягийг хуулаад газарт хаясан байсныг оллоо. Үйлчлэгч эгч нэрийг нь буцааж хадах гэнэ” хэмээн жиргэсэн байв.

УИХ-ын гишүүдийн өрөө компанийн захирлууд, дарга сайдуудын туслахын өрөөнөөс ч жижигхэн. Туслахтайгаа бараг л ширээгээ зэрэгцүүлж тавиад суудаг юм. Бүлгийн дарга нарын өрөө бол арай зайтай, зарим нь туслахаасаа тусдаа өрөөнд суудаг. 

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын туслах тусдаа өрөөнд суудаг, бусдаасаа илүү орчин нөхцөлтэй учир түүний өрөөнд суух сонирхолтой гишүүн байв уу, юутай ч өрөөгөө суллахыг шавдуулж буй аж. 

http://gogo.mn/ Э.ОРГИЛ


Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here