ЭМЯ-наас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар 2020 оны хоёрдугаар сарын 5-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ.

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 24 483-т хүрч, 892 хүн эдгэрчээ. Харин 491 хүн нас бараад байна. Халдвар авсан болоод нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа ч одоогоор 892 хүнийг эдгээгээд буй нь уг халдвараар нас барсан хүний тооноос давсан үзүүлэлт юм.

Коронавирусээр халдварласан тохиолдол дэлхийн 28 оронд бүртгэгдээд байна.



https://montsame.mn/ Ж.Болор

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here