Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр Цэргийн гэрээт албан болон гэрээгээр ажиллах иргэдийг доорх ажлын байранд бүртгэж эхэлжээ.
Бүртгэлийг 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд явуулж байгаа аж.
Дараах мэргэжлээр:
- Шанагт ачигчийн оператор
- Узелийн оператор
- Автогрейдерчин
- Лаборант
- Бутлуурын оператор
- Автопомпын оператор
- Төнөг төхөөрөмжийн засварчин
- Хэв хашмалын мужаан
- Кранчин
- Экскаваторчин
Бүрдүүлэх баримт бичиг:
- Иргэний үнэмлэх
- Мэргэжлийн үнэмлэх
- Төгссөн сургуулийн дидлом
- Цээж зураг-3 хувь
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




