Монгол Улсын иргэн Б.Нурболатын БНХАУ-ын Жинан хотын нэгэн гудамжинд өвчтэй хүүхдийнхээ эмчилгээний зардалд мөнгө цуглуулж буй хятад иргэнд тусалж буй бичлэг цахим орчинд олон нийтийн талархлыг хүлээж байна.


Учир нь Б.Нурболат тус хотод хүүхдээ эмчлүүлэнгээ түр амьдарч байгаа аж. Түүний 1 нас 10 сартай хүү Н.Мейрам нь баруун болон зүүн нүдний хорт хавдартай, баруун нүд нь төрөлхийн хараагүй гэж оношлогджээ. Тэрбээр сайхан сэтгэлт иргэдийн сэтгэлийн хандив, дэмжлэг, туслалцааны ачаар хүүхдээ БНХАУ-ын Бээжин хотын Хүүхдийн эмнэлэг, Жинан хотын QILU эмнэлэгт эмчлүүлж, 2 дахь хагалгаа энэ сарын 18-ны өдөр амжилттай болсон байна.

Цаашид удаан хугацаагаар явагдах хими болон бусад эмчилгээний үр дүнд хоёр нүдний хорт хавдрыг амь насанд нь аюулгүй болгожээ. Мөн төрөлхийн хараагүй байсан баруун нүдэнд хараа орох магадлал өндөр гэсэн оноштойгоор одоо БНХАУ-ын Жинан хотын QILU хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Энэ үеэр Б.Нурболатын Жинан хотын нэгэн авто замын явган хүний гарцанд хүүхдээ тэврэн туслалцаа хүсэж буй хятад иргэнд тусалж, “Харанга” хамтлагийн “Чамдаа дуулах дуу”-г дуулж буй бичлэгийг орон нутгийн иргэд олон нийтийн сүлжээнд тавьжээ. Уг бичлэг олон хүний талархлыг хүлээж байна.

Бяцхан хүү Н.Мейрамын хоёр нүдний хими болон бусад төрлийн эмчилгээ үргэлжилж байгаа бөгөөд хандив өргөх хүмүүс түүний ээж С.Сергүлийн ХААН банкан дахь 5058210200 дугаартай дансаар дамжуулан тусламжийн гараа сунгаж болох аж. Энэ хаягаар шууд харилцаж болно.

https://www.facebook.com/watch/?v=2720118114875040

 https://www.facebook.com/ALLIANCE.JPMN/
ЯРИЛЦЛАГЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ…

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here