Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд мэдээлэл хийж, допингийн эсрэг нэгдэж буйгаа илэрхийллээ.

200 орчим бөх допингийн шинжилгээг шударгаар авдаг байх, нэр хүндийг нь ихээр унагаж байгаа асуудлуудыг цэгцлэхийн тулд нэгдэж, хоёр бөхийн холбоонд шаардлага хүргүүлж байгааг мэдэгдэв.

Ч.Санжаадамба тэргүүтэй 200 гаруй бөх допингийн эсрэг нэгдэж буйгаа илэрхийллээ

Posted by gogo.mn on 2020 m. sausio 23 d., ketvirtadienis

Мэдэгдлийг Монгол Улсын гарьд Б.Гончигдамба уншиж танилцуулав. Тэрбээр “Энэ цаг үед барилдаж буй бөхчүүдэд олон асуудал тулгарч байна. МҮБХ өнөөдөр чиг үүрэг, зорилгоо умартан хоорондоо талцан хуваагдаж хууль шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлсээр өнөөдрийг хүрлээ. Дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрдлэх шаардлагатай.

МҮБХ-ны сүүлийн 10 гаруй жил аймаг, дүүргийн наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг хураах буцаан олгох зэрэг асуудалд дур мэдэн шийдвэр гаргах болсон. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг зөрчиж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар, залруулга хийгээгүй. Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд оноолтыг будлиантуулах асуудал даамжирсаар байна. Үүнийг хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай.

Мөн Монгол Улс 1999 онд Допингийн холбоонд нэгдсэн. Сэргээшийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь үндэсний бөхийн үзэгч болон бөхчүүд сэргээшийг байх ёстой зүйл мэтээр бодож хүлээн зөвшөөрөх эрсдэлийг бий болгож байна. Энэ нь үндэсний бөхийн ёс жудаг, өв соёл, уламжлалыг уландаа гишгэж байна гэж бид үзэж байна. Одоог хүртэл ямар нэг мэдэгдэл гаргахгүй байгаа нь энэ асуудлыг улам өөгшүүлж байгаа хэрэг бөгөөд энэ нь МҮБХолбоо Үндэсний бөхийн дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаагийн илрэл.” гэлээ.

Энэ үеэр Улсын аварга Н.Батсуурь “Үндэсний бөхийнхөө өв соёлыг түгээн залуучуудад цаашид түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож, холбоотойгоо хамтран ажиллахыг хүсч байгаа. Баяр наадмын тухай хууль 2003 оноос хойш шинэчлэгдээгүй байгаа. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэхэд Монголын бөхийн холбоо санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Хууль бүгдэд эрх тэгш үйлчлэх хэрэгтэй ” гэсэн юм.

Мөн Монголын Үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа асуудлыг ирэх сарын 10-ны дотор шийдэхгүй бол бөхчүүд цагаан сарын барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгдлээ.

http://gogo.mn/ Б.ИРЭЭДҮЙ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here