Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-02/12 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Азчо ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, усны гудамжны 12Б байрны 1 дүгээр давхарт байрлах “Өнө наран” минимаркетын үйл ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар 0-60С-ын хэмд хадгалж, худалдаалах ёстой Гайхамшигт дөрвөн улирал ХХК-д үйлдвэрлэсэн “Аньстай наполеон” тортыг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь заалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулан, торгуулийн шийтгэл оногдуулан, хадгалалтын горим алдагдсан 17 ширхэг наполеон тортыг дариу устгах тухай албан даалгавар өгч, биелэлтийг хангуулан ажиллалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here