Сүүний лактоз шингээх чадваргүй хүмүүст сүү уусны дараа гэдэс дүүрэх энэхүү шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг. Энэ нь хэдийгээр багаасаа сүү ууж байсан ч хожим нь удаан хугацаагаар сүү хэрэглэхгүй болсноос мөн ийм шинж тэмдэг илрэх нь байдаг.
Энэ нь эмчилгээний явцад түр хугацаагаар илэрч байгаад хожим нь бүр үлдэх тохиолдол ч байдаг. Сүү нь шим тэжээлийн бодисоор баялаг боловч ийм тохиолдолд хүчээр уух хэрэггүй юм.
- Сүүний оронд шар буурцгийн сүү эсвэл сүүний сахарыг ялган авсан сүүг хэрэглэж болно
- Мөн тараг, ээдэм, бяслаг, аарц, ааруул, ээзгий зэрэг уургаар баялаг сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж болно
- Хүйтэн сүү ходоодыг цочроож суулгуулдаг учир бүлээсгэж уух нь зүйтэй. http://eng.cancer-center.gov.mn/index.php?coid=183&cid=197