Хэнтий аймгийн Биндэр сумын ЭМТ-ийн гэрээт эмч Х.Хонгорзул Эрүүл мэндийн яам, нүүр ам судлалын салбар зөвлөлд өргөдөл гомдол гаргажээ.
Тодруулбал, ЭМТ-д сүмийн шугамаар Солонгос улсаас Агапе христийн нэгдсэн эмнэлэг гэх нэртэй эмнэлэгээс 3 Солонгос шүдний эмч нар нутгийн иргэдэд эрүүл мэндийн шаардлага хангахгүй багаж, төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж, хүний эрүүл аюулгүй байдалд халдсан талаар шүгэл үлээсэн. Мөн тэрбээр ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гомдол гаргасан юм.
ЭМЯ-наас Х.Хонгорзулд дараах хариуг өгчээ. Тодруулдбал, “Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан Солонгос сайн дурын эмч нарт холбоотой асуудлыг Салбар зөвлөлийн гишүүд хэлэлцээд холбогдох шатны байгууллагад тус асуудлаар албан хүсэлт гарган хамтран ажиллаж байна” гэлээ.