Ашигтай зөвлөгөө
1. Авокадо 10000 настай. Мексик гаралтай. Энэхүү жимсийг эрч хүч бэлгэдэг эд шидтэй гэж Аутекууд итгэдэг байсан.
2. 100 грамм авокадод 26% К витамин, 17% С витамин, 10% Е витамин, 14% В5 витамин, 13% В6 витамин, 14% Кали, 20% фолий хүчил , мөн А, В1, В2, В3, төмөр, магни агуулдаг.
3. Маш их тосны хүчил агуулдаг учир муу холестериныг устгадаг.
4. Хүчтэй антиоксидант учир нүдний шарыг цайруулахад тусалдаг.
5. Арьсыг залуужуулдаг чанартай. Нарны хортой туяанаас хамгаалж, гэмтсэн арьсыг төлжүүлдэг.
6. Салат болон соусанд түлхүү ашиглагддаг ч гэсэн энэ бол жимс.
7. Хатуу байгаа бол бүү санаа зовоорой, модноос унаад хэсэг хугацаанд өөрөө бэлэн болоод зөөлөрдөг. Хальсаар нь бэлэн болсон үгүйг мэдэх боломжгүй. Харанхуй газар даавуунд ороогоод 1 хонуулчихад маш сайн зөөлөрдөг.
8. Задалсаны дараа хүчилтөрөгчөөс болоод исэлдүүлээд харладаг чанартай. Цэвэрлэсэн авокадог тос аль эсвэл лаймын шүүс цацахад харлах хугацаа нь удааширдаг.
9. Авокадо нь 1998 онд хамгийн шимтэй жимс гээд Гиннесийн номонд орж байжээ.
10. Авокадоны үр, гаднах хальс болон навч их хортой учир идэхийг хориглодог.
11. Эрт дээр үед шинэхэн гэр бүлд олон хүүхэдтэй болохыг бэлэгшээж авокадо бэлэглэдэг уламжлалтай байжээ.
12. Нэг авокадо 270 ккал орчим. Энэ нь 100 гр өндөгтэй адил. Насанд хүрсэн хүн өдөрт 1 авокадо идэх нь хангалттай. Гэхдээ илүүдэл жинтэй байгаа бол өдөрт тал авокадо идэхэд тохиромжтой.
http://zogii.mn/contents/3686