Educated-н хамт олон тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд байгаль, нийгэм, эдийн засгийн асуудлуудад эерэгээр нөлөөлөх санаачлагуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрх асуудлуудад санаа
зовдог, тохиромжтой шийдлийг хайн ажиллаж байгаа залуусаа уриалан хамтын шийдэл
гаргах, түүнийгээ ажил хэрэг болгох бодит боломжийг олгосон сар бүрийн уулзалт,
зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ.
Эрч хүчээ ирээдүй
хойчдоо жаахан ч гэсэн зориулж буй залуусын төлөөлөл Educated Community
/Эдүкэйтэд Хотол/ -н оны анхны уулзалтаа “Монгол улсад тулгамдаж буй жендерийн
асуудлууд” сэдвийн хүрээнд Монгол улсын ерөнхий сайдын жендерийн асуудал
эрхэлсэн зөвлөх Д.Сүхжаргалмаагийн сонирхолтой илтгэлээр эхэллээ.
Мэдээлэл технологийн үндэсний паркийн Educated Community-ын танхимд 1 дүгээр сарын 17-нд болсон энэхүү уулзалтанд хүсэл тэмүүлэлтэй залуучууд оролцлоо.
Уулзалтанд Д.Сүхжаргалмаа ярихдаа “Монголын нийгмийн байдлыг авч үзэхэд өсвөр насны залуусын амиа хорлолт эхлээд ажилгүйдэлтэй холбоотой байна. Ер нь амьдралын утгын хамгийн гол нь хүн хэрэг зоригоо гаргахад л оршиж байна. Жишээ нь, үндсэн нөхцөл бол ажил эрхлэлт юм. “ гэж онцлов.
Мөн тэрбээр цааш нь тодотгож ярихдаа “Баруун Европт хүний үнэ хүндийг дээдэлж байна. Үнэ хүнд гэдэг үгийг та нар нэр төр, алдар хүндийн оронд хэрэглээчээ гэж хэлмээр байна. Манай монгол хэлний их тайлбар тольд үнэ хүнд гэдэг үг байдаг юм… Чи нэрд гарсан уу, үгүй юу, нэр алдартай юу гэдэг үнэ хүндэд ерөөсөө хамаагүй. Чи хүн болохоор үнэ хүндтэй байх ёстой. Тэгэхээр Европын үзэл баримтлал хүний үнэ хүндийг хамгаалахын төлөө байдаг.” гэв.
Б.БАЯРМАА




