Парисын олимпын нээлт Монголын цагаар шөнийн 02:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн олимпын нээлт анх удаа цэнгэлдэхийн гадна буюу Сена мөрөн дагуу болох юм.

Олимпын зохион байгуулах хорооны мэдээлснээр 10,500 орчим тамирчин наадамд оролцоно. Тэд 6 км-ийн урттай хөвөгч тавцангаар Аустерлицийн гүүрнээс хөдөлж, Парисын Дарь эхийн сүмээр яваад Эйфелийн цамхгийн ойролцоо ирнэ.

Нээлтийн үйл ажиллагааны турш ямар уран бүтээлчид үзүүлбэрээ толилуулах нь нууц хэвээр байгаа ч Селин Дион, Лэди Гага нар оролцох талаар мэдээлэл гарсан.

Сена мөрний эрэг дагуу 300 мянга орчим үзэгч зогсож, нээлтийн ёслолыг сонирхох төлөвтэй байна. Нээлтийн үеэр аюулгүй байдлыг сахиж, 45 мянган цагдаагийн албан хаагч ажиллах аж. 

Нээлт болох үед ойролцоох автозамын хөдөлгөөнийг хаах бөгөөд мөрөнтэй ойрхон байдаг метроны буудлуудын үйл ажиллагааг мөн түр зогсооно. 

Эх сурвалж: Aljazeera

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here