Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхины хэргээр нэр бүхий уран бүтээлчдийг цагдан хорьсон асуудлаар мэдэгдэл хийлээ. Мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг нар мэдээлэв.
хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 122 бүртгэгдсэн нь өмнө оны өнөөх үеэс 19.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 103 буюу 84.4 хувь нь Улаанбаатар хотод, 19 буюу 15.6 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
115 гэмт хэрэгт насны ангилалын хувьд 18-35 насныхан холбогдсож хүйсийн хувьд 84.4 хувь нь эрэгтэй 15.6 хувь нь эмэгтэй байна. 2024 оны эхний 5 сарын байдлаар 10510 тун бодис хураан авсан нь 1.7 тэрбум төгрөгийн хууль бус хэрэглээг таслан зогсоосон байна.
Хүүхэд залуучуудыг мансууруулах бодис хэрэглэхийг далд хэлбэрээр сурталчилдаг олны танил репперүүд бүлэг зохион байгуулалтанд орж, мансууруулах бодис хэрэглэж байсныг энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянгол дүүргийн 17 , 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсаар байна. Зургадугаар сарын 4-6-ны хооронд 19 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаас уран бүтээлч олны танил 5 хүн мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж байна. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгч байгаа тул уг олны танил хүмүүсийг зарлах боломжгүй.