Олимпын хүрэл, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алтан медальт Ц.Цогтбаатар “Парис 2024” олимпыг өнжихөөр болжээ. Тэрбээр хамгийн сүүлд Казахстанд болсон Их Дуулга тэмцээний үеэр өвдөгний чагтан холбоосны бэртлээ сэдрээсний улмаас өчигдөр БНСУ-д хагалгаанд орсон байна. Энэ бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн аж.

Ц.Цогтбаатар 2,782 оноогоор дэлхийн чансааны 23 дугаарт жагссан. Манай тамирчин олимпын эрхийн жагсаалтад багтаагүй ч тивийн эрхээр оролцох болзлоо хангасан байв

Харин Ц.Цогтбаатар оролцохгүй болсноор түүний оронд Б.Эрдэнэбаяр олимпод хүч үзэхээр боллоо. Тэрээр 2,550 оноогоор дэлхийн чансааны 26-д бичигдэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here