ОН_ЖАВ ТОГЛОЛТ ОНЖАВУУДЫГ ОГШООЛОО.

Гитарчин Дуучин О.Гантулга -ын анхны бие даасан тоглолт 3-р сарын 16-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэрээр урлагийн салбарт 10 жил тасралтгүй ажилласан бөгөөд өөрийн хит дуунуудыг толилуулан фенүүддээ бэлэг барьсан юм. 50 гаруй уран бүтээлчид оролцсон уг тоглолт амьд дуулалт, хоор дуу, бүжиг, тайз дэлгэцийн засалт зэрэгт үзэгчид ам сайтай байгаа билээ. Урилгаар оролцсон уран бүтээлчид өөрсдийн хит дуунуудаа үзэгчдийн халуун алга ташилт дор амилуулсан юм.

МҮОНР-ийн “Нарны жим” УСК-ны Оросоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллаж, хандивын тоглолтуудад идэвхтэй оролцон, цар тахлын үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжих “20/20” контентыг бүтээж, үзэгчдэд хүргэсээр ирсэн билээ.
Түүний уран бүтээлүүдээс “Он жав” дуу нь Онцгой байдал, хугацаат цэрэг, батлан хамгаалах салбарын алба хаагчдын сүлд дуу болж чадсан тул “Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан анхны тоглолтоо “Он жав” хэмээн нэрлэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here