Өнөөдрийн хуулийн зөвлөгөө буландаа “Хамтран ажиллах” гэрээний талаарх өмгөөлөгч Б. Чулуунгэрэлийн зөвлөгөөг хүргэж байна.
Б. Чулуунгэрэл: Иргэд хоорондоо хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, богино хугацаанд ашиг орлого олох зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулах хэрэгцээ гардаг. Үүнийг зохицуулахын тулд “Хамтран ажиллах гэрээ” хийх асуудал яригддаг.
“Иргэний хууль”-ийн 476-482-р зүйл хүртэл хамтран ажиллах гэрээний үндсэн зохицуулалт, агуулгын талаар дурьдаж өгсөн байдаг. Хамтран ажиллах гэрээ нь амаар болон бичгээр хийж буй гэрээ.
Бичгээр хийж буй тохиолдолд зайлшгүй тусгагдсан байх ёстой хэд хэдэн зүйлс байна.
1. Гэрээний талуудын нэр, хаяг.
2. Хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын зорилго
3. Талуудын эрх, үүргийг нарийвчлан зохион байгуулсан байх
4. Удирдлагын бүтэц,зохион байгуулалт, эрх үүргийг тусгасан байна.
5. Ашиг алдагдлыг хуваарилах зохицуулалт
6. Гэрээнээс гарах журам/ Гэрээ цуцлах, гэрээний хугацааны өмнөөс аль нэг оролцогч хамтран ажиллахаас татгалзах/
7. Гэрээний хугацаа
8. Гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам
Дэлгэрэнгүй: https://youtu.be/7uNoHy20Jg8?si=2Mtk-vnSkXLRbXg1