Улаанбаатар Хөххот, Хөххот-Улаанбаатар чиглэлд олон улсын зорчигчийн галт тэрэг долоо хоногт хоёр удаа буюу даваа, баасан гарагт явахаар болсон.
Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялах бөгөөд тасалбарын үнийн талаарх ташаа мэдээлэлд залруулга хийлээ.
Өчигдөр Улаанбаатар төмөр замын лавлах Улаанбаатар Хөххот чиглэлийн галт тэрэгний тасалбарын үнэ том хүн нэг талдаа 627200, хүүхэд 492300 төгрөгийн үнэтэй байна хэмээн мэдээлж байв. Ингэснээр олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан. Гэтэл өнөөдөр залруулга хийж, Улаанбаатар-Хөх хот чиглэлд том хүн хоёр талдаа 627200, хүүхэд 492300 төгрөгөөр зорчино. Нэг талдаа гэж ташаа мэдээлэл гарсан байна хэмээв.
Харин нэг талын зардал 313600 төгрөг бол Хятадын зэрэглэл өндөртэй хоёр вагон 420 мянга гаруй төгрөгийн үнээр үйлчлэх аж.