“Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нээлттэй инновац ба хамтын бүтээл – Монгол 2023 (MICS 2023)” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2-р сарын 6-ны өдөр болно. Энэ хөтөлбөр нь Монгол, Япон хоёр орны олон талын оролцогчдын технологи, санаачилга, мэдлэг, туршлага, хөрөнгө, нөөц бололцоог нэгтгэн Монголд тулгарч буй нийгмийн асуудлуудыг шийдэх зорилготой юм. Тэгвэл MICS 2023 хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2-р сарын 7-ны өдөр UB START-UP DAY арга хэмжээг мөн зохион байгуулах гэж байна. Арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулах юм.

Энэ өдөр MICS 2023 хөтөлбөрт оролцсон багууд тэдгээрийн өнгөрсөн 6 сарын хугацаанд хүрсэн үр дүн мөн ирээдүйд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, боломжуудтай танилцах юм. Уг арга хэмжээ PITCH COMPETITION хэлбэрээр зохион байгуулагдаж монгол дахь хөрөнгө оруулалтын сан болон туршлагатай ментор, бизнес эрхлэгчид Жайкатай хамтран шалгаруулалт хийнэ.

UB START-UP DAY арга хэмжээ нь хил дамнасан инновац, хамтын ажиллагааны гарцыг бий болгох, бизнесийн сүлжээг өргөжүүлэх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах зорилготой юм.

Япон улсаас Gotanda Valley (Shinagawa) хурдасгуур хөтөлбөр, Shibuya Start-up Support болон дэлхийн шилдэг Plug and Play JAPAN -ийн төлөөллүүд оролцон өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна старт ап хурдасгуур болон санхүүжилт хөрөнгө оруулалтын талаар ярилцана.

Энэхүү арга хэмжээ нь 2 өдөр үргэлжилнэ.

DAY 1 | 2024/02/06 at 3:30 – 18:00 | MICS 2023 FINAL PITCH EVENT

Blue Sky Hotel & Tower-Crystal Hall, 3rd floor

DAY 2 | 2024/02/07 at 09:30 – 13:30 | UB START-UP DAY

Blue Sky Hotel & Tower-Crystal Hall, 3rd floor

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here