Хаврын урь орох 2-р сарын 4-ний өдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч суларч эхлэх бөгөөд Хаврын тэргүүн сарын шинийн 1-2-ний өдрүүдэд цаг агаар эрс дулаарч эхлэх төлөвтэй байна. Ийнхүү цаг агаар өдөртөө огцом дулаарснаар гол мөрөн, нуурын мөс хэврэгшиж нимгэрэх тул гол мөрөн, нуур цөөрөм ихтэй Хөвсгөл, Завхан, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн иргэд, эдгээр аймаг, сумдын нутгаар аялах, зорчих иргэд, жолооч нар Цагаан сарын өдрүүдэд гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчих нь цөмрөх аюул эрсдэл тун өндөр болохыг анхааруулж байна.