Дэлбэрэлт болон гал түймрийн үед утааны хордлогоос хэрхэн хамгаалах талаар “Химийн боловсролын төв”-өөс мэдээлэл гаргалаа.
-Ус болон халуун бүлээн шингэн, сайн уух. Кофе хэрэглэхгүй байх, ногоон цайг шингэлж уух.
-Витамин С 1000 мг нь хортой нэгдлийг шууд задалж, элгийг хамгаална.
-Цагаан гаа нь хүчтэй антиоксидант учраас исэлдэлтийг намжааж, дотор муухай оргилтыг зогсоон, тархи хамгаална.
-Глутатионы хэмжээг нэмэгдүүлснээр ДНХ гэмтэхээс хамгаалах тул мах, өндөг, сүү, тарвас, усан үзэм, бууцай, далайн байцаа, спирулина замаг сайн хэрэглээрэй. Брокколи нь хий, угаарын хорыг тайлах өвөрмөц үйлдэлтэй.
– Хамар, залгиураа давс, содатай усаар зайлна.
– Амаа суллан арааны шүлсээ асгаруулах нь хордлого тайлах физиологийн сайн арга. Энэ шүлсэнд өөрөө өөрийгөө эмчлэх бодисууд их байдаг.
-Дасгал хийхийн оронд бясалгаж байгаа юм шиг удаан тайвнаар амьсгалын тоог удаашруулах замаар эд эрхтэнд очих хортой нэгдлийн концентрацыг багасгадаг.
– Хамгаалах хэрэгслээ зүүх
ЭХ СУРВАЛЖ: ХИМИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ