IT PARK ОЮУТНЫ ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ИНКУБАТОР ТӨВИЙГ НЭЭХЭЭР БОЛЛОО

Мэдээлэл технологийн үндэсний парк нь Монгол улсын ирээдүй болсон оюутан залуусыгаа ажлын байртай болгох гарааны бизнесийг дэмжих зорилготойгоор "Оюутан Инкубатор" хөтөлбөрөө эхлүүлж оюутны хөгжлийн төвийг нээхээр 2000 Клуб-тэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Оюутан сурагчдын хувьд санаагаа бизнес болгоход хүндрэлтэй байдаг.Энэхүү төслийн хүрээнд: 👨‍💻Оюутны инновац, технологийн инкубатор төвийг байгуулах 👩‍💻Шинийг бүтээх эрмэлзэлтэй оюутан залууст оюутны ширээнээс гарааны бизнесээ эхлүүлэх, ирээдүйн энтрепренер болоход нь дэмжлэг үзүүлэх 💻Оюутан залуусыг цагийн ажил хийх, судалгаа шинжилгээний ажил хийх бололцоогоор хангаж, зөвлөн туслах юм. Оюутнууд инкубаторын үндсэн 7 багц үйлчилгээг авах боломжтой. Оюутан Инкубатор төв бодлогын хувьд, бусад эрх зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here