Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2022 оны байдлаар манай улсын нийт хүн амын 7.8 хувийг ахмат настнууд эзэлж байна.  

Хосоороо амьдардаг ахмад настан 2021 онд 65.8 хувь байсан бол 2022 онд 66,9 хувь болжээ. Орон сууцанд амьдардаг ахмад настнууд 2022 оны байдлаар нийт ахмадын 30.2 хувийг эзэлж, өмнөх жилээсээ 1.3 хувиар өссөн байна. Харин сумын төв болон хөдөө амьдардаг ахмад настан 2022 онд 31.1 хувийг эзэлж байгаа нь 2021 онтой харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Хүн амын дундаж наслалт 1992 онд 62, 2011 онд 68 байсан бол 2022 оны байдлаар дундаж наслалт 72 болжээ. Үүнээс эрэгтэйчүүд 67, эмэгтэйчүүд 76 насалж байна. Ахмадуудын эрүүл мэндийн үзүүлэлтийг харахад, зөвхөн 2021 онд 5981 хүн хавдраар оношлогдсоноос  54 хувь нь 60-аас дээш насныхан аж. 

Мөн 2022 оны байдлаар 100-аас дээш настай 155 иргэн байдгаас хамгийн өндөр настай нь 112 настай байна. 

Ахмадуудын боловсролын түвшинг харвал, нийт ахмадуудын 60 хувь нь боловсролгүй эсвэл бага, бүрэн дунд боловсролтой байна. Харин 16.2 хувь нь техникийн тусгай мэргэжлийн дунд боловсролтой, 23 хувь нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой, 1.4 хувь нь магистр, докторын зэрэг хамгаалжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here