Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулах зөвлөлдөх уулзалт эхэллээ.

Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээрээр хоёр улсын агаарын харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцэж байна. Уулзалтын төгсгөлд нь хоёр улс хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна гэж ИНЕГ мэдээлэв.

Хэлэлцээрт Монгол Улсын талаас ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Орхонтамир, БНСУ-ын талаас Агаарын тээврийн бодлогын газрын дарга Ким Ёонг Күүк, Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Ким Нам Гюн, Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дэд дарга Ким Жин Хэ, тус яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн орлогч дарга Ким Дэй Юнг оролцож байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here