Экваторын Гвиней улсад үхлийн аюултай марбург вирусийн тохиолдол бүртгэгдэж, урьдчилан сэргийлэх зорилгоор 200 хүнийг тусгаарлаад байна.

Төв Африкийн тус улсад энэ вирусээс болж есөн хүн нас барсан тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай хуралджээ. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар нэг вакцин эсвэл вирусийн эмчилгээ байхгүй бөгөөд тус хуралдааны үеэр вакцин боловсруулах асуудлыг ярьсан байна.

Марбург вирус нь анх 1967 онд лабораторийн сармагчингаас үүдэлтэйгээр Германд дэгдэж байсан. Энэ нь Баруун Африкт 2014 онд дэгдсэн эбола вирустай төстэй бөгөөд халдварлах чадвар нь маш өндөр. Тус өвчний нас баралтын түвшин дунджаар 50 хувьтай, вирусийн хувилбараас хамаараад энэ нь 24-88 хүртэл хэлбэлздэг байна. Марбургийн вирусийн анхны шинж тэмдгүүд нь өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бие сульдах зэрэг юм.

Марбург вирусийн хамгийн сүүлийн тохиолдол өнгөрсөн оны долдугаар сард Гана улсад бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here