Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү өөрчлөлтөөр тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгажээ. Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here