Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 66% нь, Улаанбаатар хотын 98% нь 7,8,9 баллын газар хөдлөлтийн бүсэд хамаардаг байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин өссөн байна. 2021 оны байдлаар 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 295 удаа бүртгэгдсэн нь аюулын түвшинд хүрсэн үзүүлэлт гэдгийг мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээлэлд дурджээ.

Судлаачдын үзэж буйгаар Туул гол дагуу газар хөдлөлийн идэвхтэй бүс гэж тооцоолдог байсан бол хот дундуур явсан шинэ хагалбарууд байгааг илрүүлжээ.

Нийслэлийн хот байгуулалтын нэгдсэн санд 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэнээс газар хөдлөлтийн бүс нутагт баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524 нийт 1844 барилга байгаа юм.

Газар хөдлөлтөд тэсвэртэй 203 хүчитгэл, бэхэлгээ хийх 188, барилгын үндсэн хийц газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here