Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар болжээ.

Ёкозүна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлэн сүмо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Засгийн газрын хуралдаанаар ийнхүү шийдвэрлэсэн байна.

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал 2000 онд анх Япон улсад очиж, 2001 оноос барилдсаар 2007 оны 5 дугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Японы мэргэжлийн Сумо барилдаанд Монголоос очиж барилдаж байсан хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлэн Японы Эзэн хааны цомыг гардсан цор ганц бөх нь Хакухо М.Даваажаргал юм.

Тэрээр 2021 онд зодог тайлсан бөгөөд эдүгээ мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, оякатагаар ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here