Шинэ он гарсаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирээд буй 117 автобусыг нийтийн тээврийн 42 чиглэлд үйлчилгээнд гаргажээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх, хэвийн ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг багасгах хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөсөн байна. Парк шинэчлэлийн дараагийн автобусууд ирэх сарын дунд үеэр ирэх бөгөөд орж ирэх автобусны тоо, хугацаатай уялдуулаад нийтийн тээврийн чиглэлийн төлөльвөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд гардаг ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here