Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Монгол Британийн худалдааны танхимын тэргүүн Жон Грогантай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хот байгуулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон төсөлд тус улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломж болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцжээ.

Монгол Британийн худалдааны танхимын тэргүүн Жон Гроган хоёр орны бизнесийн байгууллагын харилцаа, холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг идэвхжүүлэх чиглэлд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс ИБУИНХУ-ын иргэдийг түр хугацаанд визгүй зорчих улсуудын жагсаалтад оруулсан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болсныг онцолсон байна. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here