Энэ онд зохион байгуулагдах томоохон тэмцээнүүдийн хуваарь гарчээ. Манай улсын тамирчид оролцох боломжтой дөрвөн том наадам байгаагаас ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадам, БНХАУ-ын Ханжоу хотод ес, аравдугаар сарыг дамнан үргэлжлэх Азийн наадам хамгийн чухал нь ажээ.