БНСУ-ын Засгийн газар энэ жил “Е-9” визээр орж ирэх ажилчдын тоог 110,000-д хүргэж нэмэгдүүлэхээр болжээ.

Тус жил бүр “E-9” буюу мэргэжлийн бус ажлын визээр 50,000-60,000 гадаад ажилчин татан авдаг байсан бол энэ жил ийнхүү нэмэгдүүлэхээр болж, “E-9” визний хугацааг хамгийн ихдээ 4 жил 10 сар хүртэл сунгах боломжтой байсан бол 10 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой болгож байгаа талаар Yonhap агентлаг мэдээлсэн байна.

Одоо тус улсад “E-9” визээр оршин сууж буй гадаадын иргэний хувьд визийн хугацаагаа сунгах боломжгүй бөгөөд эх орон руугаа гарч, дахин виз мэдүүлснээр хугацаагаа сунгах боломжтой. Мөн тус өөрчлөлтийн хүрээнд “E-9” визтэй иргэн үйлдвэрт ажилладаг бол дор хаяж 30 сар нэг ажил олгогчтой ажиллах ёстой бөгөөд үйлдвэрлэлийн бус салбарт бол хамгийн бага шаардлага нь 24 сар байх ажээ. 

Вьетнам, Филиппин зэрэг 16 орны иргэд БНСУ-ын “E-9” визийг хүсэх боломжтой бөгөөд тэдэнд TOPIK-ийн оноо өндөр байх шаардлага тавьдаг юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here