Энэ сарын 1-нээс эхлэн торгуультай тээврийн хэрэгслийг нийслэлийн товчоодоор нэвтрүүлэхгүй байх журам хэрэгжиж эхэлжээ.

Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Татварын ерөнхий газар болон даатгалын мэргэжилтнүүд товчоодод ажиллаж, зөрчлийг баримтжуулан торгуулийг төлүүлж, үзлэг оношилгоонд оруулахыг шаардаж байгаа ажээ.

Алба хаагчийн шалгах хуудаст тээврийн товчоогоор нэвтэрч буй автомашинуудын торгуулийн хуудас, мэдээлэл цахимаар очиж байгаа ба үүнийг нягталж, торгуультай тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулж нийслэл рүү нэвтрүүлж байгаа болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн оны аравдугаар сарын 8-ны хурлаар товчоодыг цахимжуулж, нийслэлийн бүсэд зөрчилтэй автомашин нэвтрэх боломжгүйг мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here