“Бээжин 2022” өвлийн паралимпийн наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдана. Манай Улсаас пара цанын тамирчин Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг нар тус наадамд оролцох эрхээ аваад байна.
Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гараанд уралдах юм. Харин Б.Цэрэнпунцаг уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна.
Монгол Улсаа төлөөлөн паралимпийн наадамд оролцох тамирчдадаа амжилт хүсье.