Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 144 дүгээр зүйл, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаарх сургалтыг Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн  албан хаагчид, мөн сумдын мэргэжилтнүүдэд цахимаар зохион байгуулав. Тус цахим сургалтыг ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ нар хийж оролцогчдын санал хүсэлтийн сонсож, сонирхсон асуултад хариулав.

Цаашид ХБХХЕГ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг олон нийтэд таниулах сургалтыг шат дараатай зохион байгуулах болно.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here