Олон улсад Covid-19 халдварын “Омикрон” хувилбар тархаад буй. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтыг баталсан. Тэгвэл өнөөдрөөс /2021.12.05/ эхлэн тус жагсаалтад Нигери улсыг нэмжээ.  Үүнд, ӨАБНУ, Ботсвана,  Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигери улс  зэрэг багтаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон гэсэн үг. Харин дээрх  улсуудаас ирж байгаа мөн сүүлийн 14 хоногт зорчсон ба дайран өнгөрсөн монгол иргэдийг 10 хоног тусгаарлана. 

Тусгаарлах байрны төлбөрийн хувьд:

Сүүлийн үед иргэд Турк, Тайланд, Тайвань руу ихээр зорчиж байгаа учраас  “Омикрон” хувилбар илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг  УОК-оос анхааруулж байна.  Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй бөгөөд энэ нөхцөлд гадаадын улсад гацах эрсдэл үүснэ.

  • 0-3 настай хүүхэд үнэгүй,
  • 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,
  • 13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг байна.

Өнгөрсөн долоо хоногт буюу 11-р сарын 28-ны өдрөөс 12-р сарын 05-ны өдөр хүртэл нийт 215 нислэг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болоод “Буянт-Ухаа” нисэх буудалд хийгдсэн байна. Мөн хугацаанд 2031 олон улсын өнгөрөлтийн нислэг үйлдэгджээ. Нислэгийн тоо нөхцөл байдалтай холбогдон нэмэгдэж байсан ч, омикрон хувилбарын халдварын тооноос шалтгаалан өөрчлөлт орж болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here