Эх сурвалжтай мэдээ
"Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна" гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2026.07.02) болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ. Тодруулбал баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 204, Хүй долоон худагт 347 худалдаа, үйлчилгээний цэгийг батлагдсан журам, шаардлагын дагуу байршуулж, иргэдэд аюулгүй, чанартай хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Харин баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулж, зөвшөөрлийг зөвхөн хууль, журамд заасан шаардлагын дагуу олгохыг сануулжээ.