
Монгол-Солонгосын гарааны бизнесийн хамтын ажиллагааны уулзалт боллоо
БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд хоёр улсын гарааны бизнесийн экосистемийн хамтын ажиллагааны танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа.
Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээМэдээний архив
Эдийн засаг, санхүү, төсөв, бизнес болон зах зээлийн мэдээ.
Нийт 55 мэдээ

БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд хоёр улсын гарааны бизнесийн экосистемийн хамтын ажиллагааны танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу даатгуулагч өөрөө хүсвэл шимтгэлийнхээ 1.0 хувийг тэтгэврийн мөнгөн хуримтлал болгох боломж бүрдлээ. Уг зохицуулалт 2027 оны эхнээс хэрэгжинэ.

Монгол Улс, Япон Улс “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөл хэрэгжсэнээр нисэх буудлын зорчигч хүлээн авах хүчин чадал жилд 5.2 саяд хүрч 3.2 дахин нэмэгдэнэ.

Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк болон Монголын банкны холбоо эрчим хүчний дэд бүтцийг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Энэ хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сүлжээг шинэчлэх болон хямд өртөгтэй санхүүжилтийн схем боловсруулахад хамтарна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа зохион байгуулж, 16 хөрөнгийг оруулав.

Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор БНСУ болон БНХАУ-аас дизель түлш татан авч эхэлснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 11 хоногийн нөөцтэй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт орж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх шинэ зохицуулалт тусгагдлаа. Энэхүү зохицуулалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу гэрээгээр ажиллагсад өөрт таатай нэг гэрээнээс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар боллоо.

Улсын Их Хурлаас баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэ зохицуулалтыг мэдээллээ. Хөдөлмөрийн гэрээтэй ажилтан давхар ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах үедээ тэтгэвэр, тэтгэмжийн даатгалд хамрагдахгүй байх боломж бүрджээ.

Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг сумдад ажиллаж, Хоршоо хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилтэд улсын үзлэг хийж байна. Энэхүү үзлэг нь хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилготой юм.

Баянхонгор аймгийн Усан бассейн бүхий спорт ордонд “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа 2026 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн арга хэмжээнд тогтвортой үйлдвэрлэгчдээс гадна өсвөрийн баялаг бүтээгч хүүхдүүд оролцож байна.

Татварын ерөнхий газар ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр хувь хүн болон бичил сегмент хариуцсан албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт явууллаа. Сургалтад аймаг, дүүргийн 650 гаруй татварын улсын байцаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдсан байна.
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web