
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжаар баригдах “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын шав тавих ёслол боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов.










