
Монгол Улс кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенцод нэгдэхээр судалж байна
Монгол Улс кибер гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх олон улсын конвенцуудад нэгдэн орох асуудлыг судалж, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг эхний хуралдаанаа хийлээ. Энэхүү алхам нь хил дамнасан цахим гэмт хэргийг шалгахад олон улсаас цахим нотлох баримт гаргуулах, эрх зүйн туслалцаа авах боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.










