2026 оны долоодугаар сарын 11, бямба гараг
TUUCHEE.
Эх сурвалжтай мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, батлав.

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Эх сурвалжийн зураг·Анхны эх сурвалж
Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дарга Ж.Сандагсүрэн уншиж танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодотголоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл, хагас коксон түлшний үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон байна.
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа | Tuuchee.mn