Он гарснаас хойш Монголд 418 мянган жуулчин иржээ
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны мэдээлснээр 2026 оны долоодугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад 418,732 гадаадын жуулчин ирээд байна гэв. Энэхүү тоог суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоонд үндэслэн гаргажээ.

