Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны элсэлтийн бүртгэл албан ёсоор эхэллээ. Тус хөтөлбөр нь ирээдүйн манлайлагчид, бодлого боловсруулагчдыг бэлтгэх, Япон Улсын их, дээд сургуулиудад магистр, докторын түвшинд суралцах боломжийг төрийн жинхэнэ албан хаагчдад олгодог байна.
Энэ онд хөтөлбөрт тавигдах шаардлага болон хамрах хүрээнд нэлээдгүй өөрчлөлт орсон тул элсэлтийн нарийвчилсан шалгуур, бүрдүүлэх материал, өргөдөл гаргах журмыг албан ёсны цахим хуудаснаас нягтлахыг анхааруулжээ.
Хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах хугацаа магистрын түвшинд 2026 оны 11 дүгээр сарын 25-нд, докторын түвшинд 2026 оны 12 дугаар сарын 22-нд тус тус дуусах хуваарьтай байна.